Украин улсын Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ хоёр өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас “Арслан” болон “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар нарын удирдлага дор оролцож 4 халз барилдаан хийж тус бүр хоёр ялалт, ялагдал хүлээж ҮII байр эзлэлээ. Шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү оролцжээ.
Олимпийн хоёр аварга бүхий АНУ-ын “Титан Меркурий” клуб шувтаргын барилдаанд ираны “Бимех Рази” клубыг 4:3 харьцаагаар хожиж алтан медаль хүртэж хүрэл медалийн төлөө барилдаанд украиний “Харьков” баг армяны багийг 6:2 онооны харьцаагаар хожээ.
Тэмцээний дүн
ҮII байрын төлөөх барилдаан
Монголын баг – Унгарын “Шепели” клуб 5:3 /23 - 13/
57 кг З.Занабазар – И.Алихажагян, 4:5
61 кг С.Билгүүн – Хасан Морадголи, 1:11
65 кг Х.Хишигбат – Лукаш Норберт, өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй.
70 кг Д.Хатанбаатар, өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй.
74 кг Б.Анхбаяр - Лукаш Ботонд, 11-0
86 кг Т.Мөнгөншагай – Жергель Гуриц, 2:1
97 кг Ө.Батзул – Атилла Сжмик, 14:4
125 кг Н.Золбоо, Даниэль Лигети, 0:10
Сэтгэгдэл ( 0 )