“Аваргуудын лиг”-ийг орлох “Супер лиг” юу болов?

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 03

Европын хөлбөмбөгийн багуудын холбооны Гүйцэтгэх зөвлөл 2018 оноос “Аваргуудын лиг”-ийг орлож магадгүй байгаа Суперлигийн тэмцээний бүтцийг хэлэлцэжэхэлжээ. Одоогийн дүрэмд “Аваргуудын лиг”, “Европын лиг”-т түрүүлсэн баг “Аваргуудын лиг”-т оролцохыг зөвшөөрдөг. Үлдсэн багууд улсынхаа АШТ-д эзэлсэн байраасаа хамаарч шигшээ, урьдчилсан шатнаас оролцохоо шийддэг билээ. Тэгвэл Суперлигийг Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны лиг шиг хаалттай байдлаар зохион байгуулах санал хүчтэй яригдаж байгаа аж. Гүйцэтгэх зөвлөл төлөвлөгөөгөө удахгүй Европын хөлбөмбөгийн холбоонд өгч, дараа нь  2018-2021 оны гурван улирлын телевизээр дамжуулах эрхийг худалдах ажилдаа орох гэнэ. “Аваргуудын лиг”-т орсон багууд телевизээр шууд дамжуулах эрхээс орж ирдэг 1.257 тэрбум ам.долларыг хувааж авдаг. Тэгвэл Суперлигт орсон багууд үүнээс ч их мөнгө хувааж авах төлөвлөгөө гаргаад байгаа аж.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top