Завхан аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан 92.5 хувийн ирцтэйгээр эхэлж зургаан асуудал хэлэлцсэн байна. Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны , ард иргэдээ сонсох зарчим дээр тулгуурлан боловсруулжээ. Цаашидч аливаа шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг сонсож, иргэдийн оролцоог ханган ажиллах юм. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжил, Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Сайн засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд нийтдээ 210 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Харин аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дөрвөн бүлэг, 24 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн 16 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн, 3 аян зохион байгуулж, нийт 23 тэрбум 846.8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар тусгагдсан байна.
Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас ирэх онд Завхан аймгийн төсвийн суурь орлогыг 778.9 сая төгрөгөөр өсгөх, суурь зардлыг 906 сая төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн байна. Энэ хүрээнд 2017 оны төсвийн төслөө боловсруулжээ.
Мөн аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2017 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Завхан аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 90 гаруй хувьтай байгаа юм.
Ийнхүү аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар ирэх дөрвөн жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийг ирээдүйд өрсөлдөх чадавхи бүхий бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлогын шийдвэрүүдийг гарган баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )