Гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын гуншин

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Монголын дугуйн холбооны өрөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихыг 2010 оны аравдугаар сард Австралийн Мельбурн хотод болсон Олон улсын дугуйн холбооны хурлаас тус холбооны дээд шагнал болох "UCI Merit” шагналаар шагнуулаад ирэхэд нь “Азидаа хоёр дахь бор халзан төлөг" хэмээн нөхөд нь цаашлуулж байжээ. Учир нь, нүүрнийхээ зүүн хэсэгт төрөлхийн том мэнгэтэй гавьяатын маань авсан шагналыг Ази тивээс  ердөө хоёрхон хүн хүртсэн аж. Харин өчигдөр Соёлын төв өргөөний хойхно тамхи ширхэглэн зардаг эмэгтэйгээс гавьяат тамирчин маань гурван ширхэг "Кент" тамхи авангаа "Хайрцгаар нь авахаар замбараагүй их татчихаад байх юм. Ширхгээр нь авахаар өдөрт сайндаа л дөрөв, тавыг татаад байгаа юм" хэмээн худалдагчтай ярилцаж зогссон. Гэтэл нэгэн үе Монголын хүнд жингийн боксын нүүр царай нь болж явсан П.Хичээнгүй, 54 кг-д Кубын боксчныг нам цохин унагаж явсан ОУХМ Ц.Цэрэнням хоёр "Тэмээнээс содон тэмдэгтэй байж тамхи татаж  хүүхдүүд уруу   татаад" хэмээн гавьяатыг цаашлуулан инээлдсээр холдон явцгаасан юм. Тамирчны хувцсаа костюмаар сольсон Ж.Өлзий-Орших гавьяат ч нуг нуг инээсээр Спортын төв ордонг чиглэн явж одлоо.

Эх сурвалж: Ардчилал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top