Монгол тамирчинд маань таны САНАЛ хэрэгтэй байна

2016 оны 12 сарын 08

лын спортын олон улсын хэмжээний мастер Доржпаламын Эрдэнэтогтох Шведийн аялал жуулчлалын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг Fjаllraven компаниас жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулдаг хойд туйлын нохойтой чарганы аялалд оролцох эрхийн төлөө онлайн цахим санал хураалтын уралдаанд  оролцож байгаа юм.

Энэхүү аялалд дэлхийн бүх улс орон оролцох боломжтой бөгөөд тухайлсан 12 орон өөрийн нэр дээр ялагчаа тодруулдаг ба бусад улс нь “БУСАД ОРОН” гэсэн ангилалд өрсөлддөг. Манай орон “БУСАД ОРОН” ангилалд 200 гаруй оронтой саналын тоогоор өрсөлдөж байна.

Энэ аялалд оролцох нь дэлхийн хэмжээнд улс орноо таниулдаг томоохон хэмжээний сурталчилгаа юм. Өмнө нь 2015 оны аялалд Э.Цэрэн, 2016 оны аялалд Б.Загдсүрэн нар оролцож, монгол хүний тэсвэр хатуужил, дасан зохицох чадварын гайхамшгийг дэлхийд харуулж чадсан.

2017 оны хойд туйлын нохойтой чарганы аялалд оролцохоор өрсөлдөж буй Д.Эрдэнэтогтохоо дэмжиж саналаа өгцгөөе. Энэ нь Монгол Улсынхаа төрийн далбааг хойд туйлд дахин мандуулахад таны оруулж байгаа маш том дэмжлэг юм.

Одоогийн байдлаар манай улсын уулчин хоёрдугаар байрт явж байна.

Санал хураалт дуусахад 7 хоног үлдлээ.

Санал өгөх линк: http://polar.fjallraven.com/contestant/?id=348&backpage=1

ФЭЙСБҮҮК хаяг: Erka Erdenee

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top