Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай энэ сарын 9-10-ны өдрүүдэд “ДУБАЙ КАП-2016” Уран сайхны гимнастикийн Олон Улсын анхдугаар тэмцээнд Уран сайхны гимнастикийн “Суурь бэлтгэлийн төв клуб-2” буюу “Халиун” клубын тамирчид маань амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд нийт 21 улсын 41 багийн 260 тамирчин оролцсон, маш өндөр зохион байгуулалттай тэмцээн болсон байна. Энэхүү тэмцээнээс манай баг тамирчид нэг алт, найман мөнгө, нэг хүрэл нийтдээ 10 медалийг зүүхийн сацуу мөнгө, хүрэл цомын эзэд болжээ
Манай тамирчид өнөөдөр, маргааш хоёр өдөр Олон улсын хамтарсан сургалтад оролцороор болсон ажээ. Уг сургалтыг “Рио-2016” Олимпийн наадмын хүрэл медальт Украйн улсын тамирчин Анна Ризадинова, Дэлхийн шилдэг тамирчин болох Унгарын Дора Васс, Болгарын Марияа Матева нар удирдан явуулах юм.
О.Анир
Сэтгэгдэл ( 5 )
ug n uran nugaralt hiidgeeree bol delhiid mongolchuud l dandaa 1t baimaar yagaad sportod taaruuhan baina? urana gulgalt eroosoo alga. ovol n urt baij icheech gej gadnihan helj baina . manaid trainer baihgui l gedeg l dee orost zondoo trainer baidag baihdaa
Yneheer baharhaj bainaa, ymar saihan , mundag um be ,,,Ulam ih amjilt hysie
ymar hoorhon yum be ohidodoo AMJILT
ЯМАР МУНДАГ ЮМ БЭ. БАЯР ХҮРГЭЕ
Emegtei huniig goo uzesgelen tugs, goyo galbirtai,uyan nalarhai bolgodog hangiin tansag sportin turul.ta nart amjilt husie!