Дархан-Уул аймгийн залуу эмч нарын анхдугаар чуулган боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 11

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" уриатай Дарханы залуу эмч нарын Анхдугаар чуулган энэ сарын 9-ний өдөр боллоо. Тус чуулганд аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Залуу эмч нар ийнхүү чуулснаар өөрсдийн мэдлэг боловсролоо бусдадаа хуваалцаж, хамтран ажиллах, харилцаа холбоогоо дээшлүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Манай аймгийн эрүүл мэндийн системийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа нь залуу эмч нарын оролцоотой салшгүй холбоотой. Дархан-Уул аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд болон хувийн эмнэлгүүдэд 23-40 насны нийт 70 гаруй эмч ажиллаж байгаа нь нийт эмч нарын 40 хувийг эзэлдэг байна.

Цахим сүлжээ асар хүчтэй хөгжсөн өнөө үед иргэд эрүүл мэнд, өвчин эмгэгтэй холбоотой мэдээллүүдийг төвөггүй авахын зэрэгцээ эрүүл мэндийн системийн алдааг хүчтэй шүүмжилдэг нь нууц биш. Тиймээс эмч нарт ялангуяа энэ салбарт хөл тавьж буй залуу эмч нарт өндөр шаардлага, сорилт тулгарч байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Өнөөдрийн Залуу эмч нарын анхдугаар чуулганаар Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь, Залуу эмч нарын хамтран ажиллах боломжийг дээшлүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсанаас гадна шинэ эмийн танилцуулгыг хийж хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top