Санал хураалт дуусахад ГУРВАН өдөр үлдлээ

2016 оны 12 сарын 12

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Доржпаламын Эрдэнэтогтох Хойд туйлын нохойтой чарганы аялалд оролцох эрхийн төлөө онлайн санал хураалтын уралдаанд  оролцож байгаа.

Энэхүү аялалд дэлхийн бүх улс орон оролцох боломжтой бөгөөд тухайлсан 12 орон өөрийн нэр дээр ялагчаа тодруулдаг ба бусад улс нь “БУСАД ОРОН” гэсэн ангилалд өрсөлддөг. Манай орон “БУСАД ОРОН” ангилалд 200 гаруй оронтой саналын тоогоор өрсөлдөж байна.

Энэ аялалд оролцох нь дэлхийн хэмжээнд улс орноо таниулдаг томоохон хэмжээний сурталчилгаа юм. Өмнө нь 2015 оны аялалд Э.Цэрэн, 2016 оны аялалд Б.Загдсүрэн нар оролцож, монгол хүний тэсвэр хатуужил, дасан зохицох чадварын гайхамшгийг дэлхийд харуулж чадсан.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. 2017 оны хойд туйлын нохойтой чарганы аялалд оролцохоор өрсөлдөж буй Д.Эрдэнэтогтохоо дэмжиж саналаа өгцгөөе. Энэ нь Монгол Улсынхаа төрийн далбааг хойд туйлд дахин мандуулахад таны оруулж байгаа маш том дэмжлэг юм.

Санал хураалт дуусахад гурван хоног үлдлээ.

Санал өгөх линк: http://polar.fjallraven.com/contestant/?id=348&backpage=1

ФЭЙСБҮҮК хаяг: Erka Erdenee

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top