Швейцарын Цюрих хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 37 дахь удаагийн жүдо бөхийн “Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д “Алдар” спорт хорооны тамирчид амжилттай оролцжээ. Тодруулбал, тус тэмцээнд 12 улсын 69 жүдоч өрсөлдсөн бөгөөд 66 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Батсуурь, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар алтан медаль хүртсэн бол -73 кг-д Э.Түмэннасан, -100 кг-д Х.Цогтгэрэл хүрэл медалийн эзэн боллоо.
Монголын жүдочдоос армийн ДАШТ-ээс Халиуны Болдбаатар 1993 онд хүрэл, ОУХМ П.Нямлхагва 1999 онд алтан медаль хүртэж байсан юм.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )