Чансаа өндөр 14 шилдэг тамирчны дунд зохиогдож буй оны шилдэг даамчныг шалгаруулах шигшээ тэмцээн энэ өдрүүдэд Алдар спорт хороон дээр үргэлжилж байна.
Тэмцээн тойргийн журмаар явагдаж байгаа бөгөөд дөрвөн тавилын дараах байдлаар Монгол Улсын 12 удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг 6 оноотой тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, Г.Гэрэлболд, Б.Мөнхжин, Ц.Отгонбилэг нар тус бүр 5 оноотой түүний араас нэхэж явна.
Сонирхуулахад тамирчид эзэлсэн байраасаа хамаарч 40-400 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.
Тэмцээн энэ ням гаригт өндөрлөнө.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )