ОХУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Юрий Шахмурадов ирж байгаа шинэ онд тавьж байгаа зорилтуудын тухай ярилцлага өгөхдөө “Оросын спортын бөхийн холбоо, эмэгтэй үндэсний шигшээ багийн удирдлагын зүгээс эмэгтэй бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын арга зүйг өөрчлөх шийдвэр гаргасан. Томоохон тэмцүүнүүдээд дээгүүр давхихын тулд бэлтгэл сургуулилтыг нухацтай хийж байх хэрэгтэй байна.
Ирэх 2017 онд эмэгтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн АНУ, БНХАУ, Канад, Монгол, Япон гэсэн стратегийн хувьд чухал таван оронд хамтарсан бэлтгэл сургуулилт, нөхөрсөг уулзалт-тэмцээн хийхээр төлөвлөөд байна. Энэ бол 2017 онд тавьж байгаа гол зорилго, тэгж байж л дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах болно. Ирж байгаа онд бид 13 чухал тэмцээний жагсаалт гаргаж тэдгээр тэмцээнд оролцсон байдлыг харгалзан эмэгтэй бөхчүүдийн чансааг байнга гаргадаг болно. Наймдугаар сард Франц улсад болох ДАШТ-нд оролцох хүсэлтэй байгаа бөхчүүд 7-8 чухал тэмцээнд оролцсон байх ёстой. Маш хатуу өрсөлдөөний үр дүнд л бөхчүүдийн ур чадвар сайжирдаг, төгөлдөрждөг. Манай эмэгтэй бөхчүүд ирэх оны нэгдүгээр сарын сүүлчээр болох И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс 2017 оны шинэ улирлаа эхэлнэ.” гэж онцлон өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )