Ховд аймаг 12-р сарын эхээр хуралдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаараа 2016-2026 он хүртэл хэрэгжүүлэх “Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр”-өө баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд “НОГООН ЭЛЧ-2016” ёслолын арга хэмжээг Аймгийн ЗДТГ, Хөрөнгө Оруулалт, Бодлого Төлөвлөлтийн Хэлтсээс санаачлан удаа зохион байгууллаа.
Ногоон Элч-2016 ёслолын арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийнхэн Ногоон эдийн засаг”,“Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Ногоон ажлын байр”, “Ногоон боловсрол”, “Ногоон байгаль” гэсэн 5 номинациар шалгаруулалтаа явуулж Ногоон элч-2016 ёслолын арга хэмжээний үеэр шагналыг нь гардуулан өглөө. Ногоон элч нарын шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн засаг дарга Д.Галсандондог нарын аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Өөрөөр хэлбэл: ХАС банкны Ховд аймаг дахь салбар “Ногоон эдийн засаг”, Болд захиралтай Насны дурсамж Хоршоо Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын Холбоо -“Ногоон ажлын байр”, Жаргалант сумын Прогресс дунд сургууль “Ногоон боловсрол”, Жаргалант сумын иргэн н.Бадамхорлоо “Ногоон байгаль” номинацын эзнээр тус тус шалгарч хүндтэй шагналаа гардан авсан юм.
Ийнхүү Ховд аймаг Ногоон хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд Ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагаа анх удаа шалгаруулан шагнаж урамшууллаа. Уг арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд жил ирэх тусам оролцогч байгууллагуудын тоо, цар хүрээ өргөжихийн зэрэгцээ иргэн бүрийн ногоон хөгжилд оруулах хувь нэмэр, санал санаачлага нэмэгдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )