Хүн амыг орон сууцаар хангахад зориулах 72 тэрбум төгрөгийн бондыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх үеэр Засгийн газраас өнгөрсөн онуудад сэтгүүлчдэд 200 байр олгосон тухай яриа гишүүдийг талцан маргалдахад хүргэв. Тэдгээр сэтгүүлчдийн ихэнх нь төрийн албан хаагч биш атлаа төрийн албан хаагчдад өгөхөөр төлөвлөсөн байрыг авсан байлаа. Н.Батбаяр гишүүн үүнийг эсэргүүцэж “төрийн албан хаагчид л хүн, бусад нь хүн биш мэт ийм хөгийн журам мурам байх албатай юмуу” гэж бухимджээ. Нээрээ тийм л дээ. Юм л болвол төрийн албан хаагчийг байраар хангаж, цалинг нь нэмнэ гэдэг. Жирийн иргэдийг байртай болгох талаар олигтой юм хийсэнгүй. Банкны хүү өндөр, байрууд үнэтэй тул авах хүн ховор байна. Төрийн албан хаагчид ч бас ийм зовлон туулдаг. Тиймээс дээрх 72 тэрбум төгрөг зөвхөн банкуудад мөнгөний зузаатгал төдийхөн болчих вий гэсэн болгоомжлол гишүүдийн дунд бас байгаа ажээ. Тиймээс барилгын үнэ болон бусад бүх мэдээллийг ил тод болсны дараа бондыг ярилцах ёстой хэмээн хойш тавьсан байна.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )