Амьтанд ээлтэй хүүхдээр Ховд аймгийн “Бөхөн” клубын сурагч шалгарлаа

2016 оны 12 сарын 27

“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-аас 2016 оны шилдэгийн шилдэг номинацийн эздээ өнөөдөр зарлаж, шагналаа гардууллаа. Тус байгууллагаас Амьтанд ээлтэй хүүхэд, Амьтанд ээлтэй хүн, Амьтанд ээлтэй-Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, Амьтанд ээлтэй ТББ, Амьтанд ээлтэй нөхөрлөлийн ахлагч зэрэг номинацийн эздийг шалгаруулав. “Амьтанд ээлтэй хүүхэд “2016” номинацийн төрөлд Ховд аймгийн Манхан сумын Байгаль хамгаалагч сурагчдын “Бөхөн” клубын ахлагч Б.Батлхагва шалгарсан юм. БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын дарга Г.Нямдаваа шагналыг гардуулж өгөх үеэрээ “Ан амьтдыг хамгаалж, хайрлана гэдэг юутай ч зүйрлэшгүй том буян хурааж байна гэсэн үг юм. Балчир наснаасаа ан амьтнаа хайрлаж, хамгаалж буй сурагч хүүхдүүдийн цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье“ гэв. Ховд аймаг 2015-2016 онд “Ан амьтан амгалан байг”, “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” сэдэвт уриалга, аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд 732 хавхыг малчдаас өргөн хэрэглээний бараагаар солин авч 7320 амьтны амийг аварчээ. Мөн 150 хавхаар нь хавханд орсон амьтдыг дүрсэлсэн хөшөөг хийн, хавхны хор уршгийг олон нийтэд сурталчилсан юм.

-Амьтанд ээлтэй хүн номинаци- Хэнтий аймгийн Мөрөн сумын “Хэнтийн Эко Тур” жуулчны бааз, компанийн захирал Д.Мягмарсүрэн,

-Амьтанд ээлтэй-Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл номинаци-Баян-Өлгий аймгийн “Өлгий байгаль нөхөрлөлүүдийн холбоо",

-Амьтанд ээлтэй ТББ номинаци –Ховд аймгийн “Алтайн нүүдэлчид” ТББ,

-Амьтанд ээлтэй нөхөрлөлийн ахлагч номинаца- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Тахилгат мандаа өшгөг” нөхөрлөлийн ахлагч Д.Батсүх нар тус тус шалгарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top