“Рио 2016” Зуны олимпийн 31 дүгээр наадмын хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Отгондалай, “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнагдлаа.
Тэдэнд дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулж өгсөн юм. Ингэснээр Монголын спортын салбар гурван гавьяатаар бүл нэмж байна.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )