2017 оны чөлөөт бөхийн барилдааны Улсын аварга бөхийг тодруулах, ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд оролцох эрх олгох, олон улс, тивийн тэмцээнд оролцох бөхчүүдийг тодруулах, өрсөлдөөнийг өрнүүлэх зорилго бүхий насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спотын ордонд болно. Тэмцээнийг МЧБХ-ноос Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж буй юм.
2017 ОНЫ ЧӨЛӨӨТ БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-НИЙ ХӨТӨЛБӨР
Нэгдүгээр сарын 5. Пүрэв гариг
9.00-17.00 Багийн мэдүүлэгийг хүлээн авч мандат олгоно.
Нэгдүгээр сарын 6. Баасан гариг
9.00-12.00 Багийн эцсийн мэдүүлэгийг хүлээн авч мандат олгоно.
13.00-14.00 Шүүгчдийн семинар
14.00-15.00 Техникийн зөвлөгөөн, бүх багууд
13.00-17.00 Эмчийн үзлэг
17.15-17.45 Жин үзэлт
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
Нэгдүгээр сарын 7, Бямба гариг
10.00-14.00 Урьдчилсан болон дагах барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
14.00-15.00 Эмчийн үзлэг
15.15-15.45 Жин үзэлт
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16.00-17.00 Нээлтийн ажиллагаа
17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 8, Ням гариг
10.00-14.00 Урьдчилсан ба дагах барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
19.00 Багийн дүн гаргах, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )