Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулж буй тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдаж байна. Шувтаргын тоглолтод нийт найман өрөг тавих бөгөөд оролцогчид дөрвөн өрөг тоглосон юм. Тус тэмцээнд УИХ-ын гишүүд болон Үндсэн хууль батлалцаж явсан эрхмүүдийн төлөөлөл оролцсон байна.
Тэмцээнийг швейцарь системээр явуулж байгаа бөгөөд Монголын шатрын холбооноос томилогдсон шүүгчдийн баг ажиллажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэн нэгэн шалгарч түрүүлээгүй, зүгээр л тарцгаасан юм уу?