Хэн, хэн улсын аваргыг өнжив

2017 оны 01 сарын 10

Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болзолтой улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэр бүхий нэлээд хэдэн бөх өнжиж байна. Тэд улсын аваргыг өнжсөн ч шигшээ багт багтаж чадах болов уу. Эсвэл шигшээ багийн гадна үлдэх үү гэдэг нь ирэх зургадугаар сар гэхэд тодорхой болно. Ингээд өнжсөн тамирчдыг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн лидер Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа. 97 кг-д Д.Хүдэрбулга гэмтсэн. 125 кг-д Ж.Чулуунбат дасгалжуулагчийн албанд шилжсэн. Эмэгтэйчүүдийн 69 кг-д О.Насанбурмаа гавьяат бэртсэн. 75 кг-д Г.Наранчимэг, гавьяат тамирчин О.Бурмаа нар гэмтлийн улмаас улсын аваргыг өнжсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top