Эрэгтэйчүүдээс Г.Мандахнаран, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг хамгийн өндөр чансаатай

2017 оны 01 сарын 10

Манай улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс ганцхан хоногийн өмнө ФИЛА-гаас шинэ оны анхны чансаагаа зарласан. Уг чансаагаар манай тамирчдаас Г.Мандахнаран тав, Д.Отгонцэцэг гуравдугаарт эрэмбэлэгджээ. Эрэгтэйчүүдээс тав, эмэгтэйчүүдээс зургаан тамирчин шилдэг 20-д багтсан байна. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр 15, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Г.Мандахнаран тав, 74 кг-д П.Өнөрбат 12, 86 кг-д О.Үйтүмэн 17 дугаарт тус тус эрэмбэлэгджээ. Харин 70, 97, 125 кг-ын жинд монгол бөх дэлхийн чансааны эхний 20-д багтаагүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг гурав, 58 кг-д П.Орхон долоо, 60 кг-д Б.Шоовдор ес, С.Цэрэнчимэд 17, 63 кг-д С.Батцэцэг 10, 69 кг-д О.Насанбурмаа 11 дүгээрт эрэмбэтэй болов. 48, 53, 75 кг-ын жинд монгол тамирчин эхний 20 багтаж чадсангүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top