Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд өчигдөр “Спортын ордны “А” заалыг сагсчдад өгөхгүй байна” гэж хэвлэлийн хурал хийсэн. Тэгвэл үүний хариу болгож БТСГ-ын Спортын ордны менежер Г.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Г.Нямдорж:
-“Одоо та бүхэнд өгөх мэдээлэл бол сагсан бөмбөгийн хоёр холбооны хэрүүл огт биш шүү. МҮБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа “БТСГ заал өгөхгүй байна” гэж олон нийтэд ташаа мэдээлэл тараасан байна. Тиймээс би өнөөдөр үнэн бодит мэдээллийг та бүхэнд хүргэе.
БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өнгөрсөн оны наймдугаар сард энэ байгууллагад удирдах албанд томилогдсон. Томилогдсон өдрөөсөө хойш аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээрэй гэж бидэнд үүрэг даалгавар өгсөн. Спортын төв ордонд есдүгээр сард сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болсон. Энэ тэмцээнд зориулж бэлтгэл сургуулилт хийх талбайгаар хангаж өгсөн байгаа, манай байгууллага.
МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүсэлт гаргасны дагуу заал, талбай гаргасан. Мөн залуучуудын УАШТ, лигийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Он гараад 21 аймгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр явагдсан. Одоо боксын УАШТ энэ ордонд болох гэж байна.
Одоогийн байдлаар Спортын төв ордонд уралдаан тэмцээн зохион явуулах хүсэлт өгсөн 20 гаруй байгууллага байна.
Спортын төв ордон хотын төвд байдаг болохоор арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгууллага олон байдаг. Тэр хүсэлтийг аль болох зохицуулахыг хичээж ажиллаж байна. МҮСБХ-нд заал өгөхгүй гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь заал авах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Тийм өргөдөл өнөөдрийг болтол бидэнд ирээгүй” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Hudlaa shaagaad bai. Sharavjamts gej MAN-iin amisgaa bitgii uguurei gesen gee biz dee