Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас гаргасан хуваарийн дагуу энэ сарын 7-8-ны өдрүүдэд 12 багийн ИНХ-ын хуралдааныг зохион байгуулсан байна. Энэхүү хуралдаанаар багууд холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болсон Багийн ИНХ, хурлын дарга, тэргүүлэгчидээ амжилттай сонгож дараагаар нь Багийн Засаг даргаа сонгох саналыг багийн иргэдээсээ авчээ.
Одоогоор Жаргалант сумын Алагтолгой, Хайрхан, Бугат, Цамбагарав гэсэн 4 баг Засаг даргаа сонгоод байгаа аж. Харин ирэх амралтын өдрүүдэд Жаргалант сумын долоон багийн Засаг даргыг сонгох сонгууль явагдах гэнэ. Энэ талаар Жаргалант сумын Засаг дарга "Манай сум 12 багтай. Энэхүү 12 багийн маань Иргэний нийтийн хурал болсон хэдий ч дөрвөн баг л Засаг даргаа сонгож чадсан. Хуулийн дагуу тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах ёстой. Гэвч долоон багд өрсөлдсөн хүмүүс 50-иас дээш санал аваагүй учраас дахин санал хураалт авахаар болсон. Тиймээс иргэд үүнд идэвхтэй оролцож, төрийн захиргаанд та бүхнийг орлох алба хаагчаа сонгоорой гэж уриалъя" гэлээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )