ХОВД: Хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүллээ

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан өчигдөр Ховд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо. 

Энэхүү барилдаанд Дуут сумын харьяат, аймгийн арслан Содмоогийн Ганхуяг, Мянгад сумын харьяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Дэрмээгийн Уламбаяр, Чандмань сумын харьяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Ганболдын Ариунболд нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, аймгийн начин Ш.Баяржаргал үзүүрлэлээ.
 
Их шөвөгт Мянгад сумын харьяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр, Ховд сумын харьяат, сумын заан Мухтар нар шалгаран үлдсэн юм. Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг иргэд хөдөлмөрчид болон Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын  аймаг орон нутгийн удирдлагууд, Аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгчид үзэж сонирхон бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардууллаа.
 
О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top