ХОВД: Мэргэжлийн хяналтынхан нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 15

 

Ховд аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломжийг бүрдүүлжээ.
 
Тус барилгыг  улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай  “ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн хугацаанд  барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
 
Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ  төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ  амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ. Мөн аймгийн албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, томоохон зах, худалдааны төв, үйлчилгээний газрын захирал эзэд тус байгууллагатай хамтран ажилладаг хүмүүс ирж оролцон баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
 
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лаборторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. Шинэ байртай болсоноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь түмний төлөөх төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна. 
О.Анир
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top