БУЛГАН: “Төрийн жинхэнэ албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

Төрийн албаны уламжлал, шинэчлэлийг хөгжүүлэн, төрийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой “Төрийн жинхэнэ албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Тус зөвлөгөөний үеэр “Төрийн албаны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл”, “Төрийн албаны шинэтгэл миний оролцоо”, “Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүй” сэдвүүдээр аймгийн ЗДТГ, ИТХ-аас илтгэл тавих юм.

Зөвлөгөөнөөс Төрийн жинхэнэ албан хаагчдад ажиллах урам зориг нэмнэ, Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөнө, Төрийн жинхэнэ албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангана, Төрийн жинхэнэ албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлнэ хэмээн үзэж байна.

О.Анир

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 01 сарын 17

НААД ХУРАЛ ЦУГЛААНАА БОЛИОЧ ЭЭ. 26 ЖИЛ ХУРАЛДЛАА, МОНГОЛ ХӨГЖСӨНГҮЙ, ХАРИН Ч УХАРЛАА................................................

0  |  0
Top