УИХ-ын гишүүн, МЧБХ-ны УЗ-ын дарга Д.Сумъяабазар, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Б.Болд, Б.Өнөбаатар, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар БСШУСЯ-ны спортын бодлогын газрын дарга С.Чинбат, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэсийн дарга Х.Бакытжан, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат нартай уулзаж хоѐр байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцав. Уг уулзалтын эхэнд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр шинэчлэгдэн зохион байгуулагдсан МЧБХ-ны бүтэц, бүрэлдэхүүний тухай танилцууллаа.
Уулзалтын үеэр ОХУ-д бакалавр, магистрийн сургалтанд тэтгэлгээр оюутан сургах тухай, УИХ-д өргөн барьсан Биеийн тамир, спортын тухай хуулийн талаар санал солилцлоо.
Мөн БТСГ-аас энэ сарын 21-нд болох 21 аймгийн биеийн тамир спорт хороодын дарга нарын болон 5-6 сард болох Биеийн тамирын багш нарын зөвлөлгөөний тухай мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд 2017 онд улсын төсвөөс санхүүжилт авах боломжтой чөлөөт бөхийн тэмцээнүүдийн тухай санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )