Бие хамгаалах урлагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Монголын Үндэсний Бие Хамгаалах холбооноос  “Монгол-Зо” урлагийн  2017 оны “Монгол Улсын Аварга” –ын бүсийн төлөөх тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн ирэх хоёрдугаар сарын 19-нд болох бөгөөд хөнгөн, дунд, хүнд жингийн ангилалаар аваргаа тодруулах юм.

Тодруулбал, хөнгөн жин- 65 кг, дунд жин-65 кг-75кг, хүнд жин 75 кг-аас дээш  байх ёстой ажээ. Бие хамгаалах урлагийн талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top