Параспортын зургаан төрлөөр Үндэсний шигшээ баг байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 тушаалаас үндэслэн Параспортын зургаан төрлөөр Үндэсний шигшээ баг байгуулах гэж байна.

Иймд сонирхсон тамирчин, дасгалжуулагчидыг энэ сарын 20-ны дотор сонгон шалгаруулалтад оролцохыг Паралимпийн хорооноос сануулжээ.

Үндэсний шигшээ багийн зургаан төрөлд буудлага, байт харваа, хөнгөн атлетик, пауэрлифтинг, уулын цан, жүдогийн төрлүүд багтаж байгаа бөгөөд тус шигшээ багийн тамирчид ирэх 2020 он хүртэл нэг баг болон бэлтгэл сургуулилтаа хийх юм. 

Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон "Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгохдоо өнгөрсөн дөрвөн жилийн амжилтыг харна. Гэхдээ нэг багт хичнээн тамирчин орох вэ гэдгийг Биеийн тамир спортын хорооноос шийддэг учраас бид сайн мэдэхгүй байна" хэмээн ярилаа. 

Дашрамд өгүүлэхэд Паралимпийн хороо Спортын төв ордоны нэг давхарт байрлаж байна. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top