ДАРХАН-УУЛ: Аюулгүй хот болох сургалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь сэдэвт сургалт өнөөдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн засаг даргын Үйлдвэрлэл дэд бүтэц, Хот төлөвлөлт, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, ОБГ-ын дарга Г.Батбаяр болон бусад албаны төлөөлөл ОБГ-ын алба хаагчид оролцсон юм. 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдсэн билээ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал Японы Мияги мужийн Сендай хотноо 2015 оны гуравдугаар сарын 14-18-ны өдөр зохион байгуулагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг батлан улс орнуудад түгээн дэлгэрүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Үүний нэг илрэл бол Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах зүүн өмнөд Азийн бүс нутгийн газар” хамтарч “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг хийж байгаа юм байна.

О.Анир

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top