ХОВД: Оросоос хуурамч архи орж ирж болзошгүйг анхааруулж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

 

Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан хуурамч бараа бүтээгдэхүүн зарах, худалдах, бөөний үнээр иргэдэд шахаж, борлуулах явдал нэмэгддэг. Сүүлийн үед Оросоос хуурамч, стандартын шаардлага хангаагүй архийг нууцаар оруулж ирж болзошгүй байгаа тул иргэд та бүхнийг хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хямд үнэтэй, гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Архи согтууруулах ундаа бол хүн хордуулах хорт чанар нь өндөр байдаг учраас согтууруулах ундааны зүйлд маш анхааралтай хандах, баталгаатай, гаалийн бүрдүүлэлт бүрдсэн акци бүхий экспортын бараа бүтээгдэхүүнийг зөв, соёлтой, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тохируулан хэрэглэж заншихыг анхаарулъя.
 
ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНХ АЛБА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top