Монгол Улсын аварга, спортын мастер НЯМААГИЙН ТӨРБАТ агсаны нэрэмжит "ЦОДГОР ХҮҮ" өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа сурагчдын Улсын Аварга болгон ергөтгөн зохион байгуулж байна.
Өчигдөр болсон тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн ТӨРБАТ агсаны ах МШХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Н.Түвшинтөгс, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, МУГД П.Жигжидсүрэн, Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Д.Наранбаатар болон МХО-ны албаны хүмүүс оролцлоо.
Тус тэмцээн нь 26 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ба энэ жил Сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хамт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо болон Монголын Хүүхдийн ордон хамтран зохион байгуулж байна.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )