Сангийн яамны шинэ барилга нурж, тендерийн но-г нотлох шив

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Уржигдар шөнийн цасан шуурганаар Сангийн яамны арван давхар шинэ байрны зарим хэсэг нь нуржээ. Дөнгөж хоёр сарын өмнө ашиглалтанд орж, улсын комисс хүлээж авсан С.Баярцогт ноёны өргөө ийнхүү тараа таниуллаа. Төмөр карказан барилга атал таазнаасаа аль хэдийнэ хагараад эхэлжээ. Энэ барилгыг  тендерийн мастреруудын нэг, М.Энхболдын зузаан түнш “Пума констаркшн” компани 4.4 тэрбумаар барьжээ. Томоохон тендерүүдэд тогтмол ялалт байгуулдаг энэ компани IV төрөхийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Яармагийн дэнж хотын төвөөс хамаагүй илүү салхитай. Тэгвэл Пумагийн барьсан эмнэлэг анхны салхинд л богд уулын бэлээр нэг хийсэхийг үлдэв бололтой. Ер нь Японд болсон гамшиг Монголд нүүрлэбэл бид яана аа.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top