Дизель түлшний татварыг буурууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 140 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 110 мянган төгрөг болгон бууруулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгож бууруулсан байна. ОХУ-ын “Роснефть” компани дизелийн түлшийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй болсон учир “ТНК” компаниас өндөр үнээр /1250 ам.доллар/ авах зэргийг тооцон дизель түлшний татварыг 200 мянган төгрөгөөр буурууллаа. Энэ шийдвэрийг тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин бусад алслагдсан боомтоор оруулж ирж багаа автобензин, дизель түлшинд ногдуулах татварын хэмжээг хэвээр байлгахаар боллоо.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top