БСШУСЯ-наас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмын дагуу чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо. 2017 оны 01-р сарын 30-ны өдөр МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс зохион явуулсан сонгон шалгаруулалтанд чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт болон шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмын 2-р бүлгийн шалгалтаас бусад шаардлагуудын дагуу сонгон шалгаруулалтанд оролцлоо.
Сонгон шалгаруулалтын дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Арслан клубийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Хасу Мегастар клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Хангарьд клубийн дасгалжуулагч Өлзийбаярын Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр боллоо.
Токио-2020 олимпийн циклэд ажиллах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаар шалгарсан дасгалжуулагчдыг БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батална.
Сэтгэгдэл ( 1 )
Асуудлаа зөв томьёолооч. Багийг бус, дасгалжуулагч нарыг сонгосон банйа. Баг гэдэгт, түүнд багтах тамирчид байдаг. тэр нь...