Сонирхогчдын боксын рингнээ тулалдаж олимп, ДАШТ-ээс мөнгөн медалийг зүүж явсан МУГТ Н.Төгсцогт алс холын Америк улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн. Тэрээр оны өмнө ээлжит тулаанаа хийж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч мэргэжлийн рингэнд долоо дахь ялалтаа байгуулсан билээ.
Тэгвэл МУГТ Н.Төгсцогт өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа дараагийн тулааныхаа товийг зарлажээ. Түүний найм дахь тулаан ирэх сарын 12-нд болохоор төлөвлөгджээ. Мөн тэрээр дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахад гурван тулаан үлдсэн байгаагаа хэлж 2017 онд дэлхийн аваргын бүстэй болох байхаа хэмээн бичжээ. Мэргэжлийн боксын рингэнд Монгол Улсаа төлөөлөн гал цогтой тулалдаж яваа түүнд дараагийн тулаанд нь амжилт хүссэн хүмүүс олон байлаа.
Б.Энхтулга
Сэтгэгдэл ( 2 )
Тээр жил олимп явхын өмнө манай найз надаас гуйгаагүй бол энэ залуу ингэж явах байсан болвуу :) Азтай залуу
Amjilt chi chadnaa