О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагынхан дэлхийн цомд оролцоно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Монголын мэргэн буучид АНУ-ын Форт Беннинг хотноо болох урт буу болон гар бууны төрлийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцоно. Тус тэмцээн энэ сарын 14-23-ны хооронд үргэлжлэх бөгөөд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нарын 10 гаруй тамирчид оролцох ажээ. Манай  буудлагынхан  Австралийн Сидней, БНСУ-ын Чанвонд болсон "Дэлхийн цом"-д оролцсон ч олимпийн эрх авч чадаагүй байгаа юм. Харин одоо “Лондон-2012" зуны олимпийн наадамд оролцох эрх олгох гурван тэмцээн үлдээд байгаа нь дээрх Форт Беннингийн "Дэлхийн цом"-ын тэмцээн, зургадугаар сарын 16-25-нд Германы Мюнхен хотноо болох "Дэлхийн цом", 2012 оны нэгдүгээр сард Катарын нийслэл Дохад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top