Английн примьер лигийн 24-ээр тойрог өнгөрсөн орой Английн нийслэл Лондон хотын хоёр төлөөлөл болох Челси талбайдаа Арсенал клубыг хүлээн авч тоглосон тоглолтоор нээлтээ хийсэн. 23 тойргийн дараахь байдлаас Челси клуб лигийг 56 оноотой итгэл төгс тэргүүлж байсан бол, Арсенал, Тоттенхэм клубууд 47 оноотой удаалж байлаа. Нэг ёсондоо Лондон хотын гурван баг энэ жил маш сайн амжилтыг үзүүлж дээд лигээ тэргүүлж байна.
А.Венгер үзэгчдийн суудлаас үзэж байгаа нь
Стэмфорд Бридж хэмээх цэнхэрээр будагдсан Челсигийн талбайд явагдсан Лондонгийн дербид талбайн эзэд М.Алонзо(13’), Э.Азар(53’), Ф.Фабрегас(85’) нарын оруулсан гоолоор 3:1-ийн харьцаатай хожил аван Арсеналыг аваргын өрсөлдөөнөөс хаслаа. Бэртэл гэмтэл болон торгуулийн улмаас Арсенал клубын зарим нэг тоглогч, дээрээс нь багийн ерөнхий менежер Арсен Венгер үзэгчдийн суудлаас тус тоглолтыг үзэж сонирхсон.
А.Шевченко, Р.Абрамович, М.Эссьен нар
Д.Дрогба, Р.Абрамович нар
Мөн үзэгчдийн суудалд Арсен Венгерээс гадна Челси клубын эзэн Оросын тэрбумтан Роман Абрамович, Челси клубт нэгэн цагт хүчин зүтгэж байсан Дидье Дрогба, Майкл Эссьен, Андрей Шевченко, мөн Английн алдарт инээдмийн жүжигчид болох Уилл Феррелл, Жон С.Рейли нар үзэж сонирхсон. Арсенал энэ тоглолтонд хожигдсоноор 47 оноотой гуравдугаар байр луу унасан. Учир нь тэдний ард бөмбөгний зөрүүгээр бичигдэж байсан Тоттенхэм өнгөрсөн орой Х.Кэйний(58’) оруулсан ганц гоолоор Мидлсбро клубыг хожин хоёрдугаар байр луу дэвшин аваргын өрсөлдөөнд хэвээр үлдсэн.
У.Феррелл, Жон С.Рейли нар
Тоглолт эхлээд удаагүй байхад Беллерин, М.Алонзотой мөргөлдөн ухаан алдаж талбайг орхисон
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 0 )