Сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээжийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Аймгийн Статистикийн хэлтэс, ОНӨГ хамтран Нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулав.
Тус сургалтанд 17 сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж:
-Сумын төсөв боловсруулах, батлах, хэрэгжилтэнд хяналт тавихад сумын ИТХ, ажлын албанаас анхаарах асуудлууд
-Сумын ИТХ-аас нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн актуудыг боловсруулан батлах, хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудлууд
-Сумын ИТХ-аас иргэдийн оролцоог дэмжих нь, Иргэний танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал
-Шүүхийн шинэтгэл, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн тухай
-Архивын хөмрөг үүсгэх тухай, архив албан хэрэг хөтлөлтийн заавар стандартыг үйл ажиллагаандаа оновчтой мөрдөх нь
-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн тухай
-ОНӨмчийн эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд
-Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги, бүтцийн хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
-Сумын ИТХ-ын хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны материал бүрдүүлэлтийн талаар
-Мэдүүлэг гаргагч албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, Баталгаажилт хийх журмын тухай, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, тайлан мэдээ ирүүлэх, гаргахад анхааарах асуудал
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам, түүний хэрэгжилт
-Хурлын цахим сайт, цахим хуудас ажиллуулах, аймгийн ГХУССЗ-ийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал
-Аймгийн УЗХ-ны танилцуулга, мэдээлэл
-Төрийн дээд шагнал болон алдарт эхийн одонгийн материалын бүрдүүлэлтийн тухай, Аймгийн шагналын журам зэрэг агуулгаар явуулсан байна.
Уг сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Сумын ИТХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )