Жанжин Д.Сүхбаатарын 124 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан Зэвсэгт хүчний 2017 оны "Цэрэгжлийн гимнастик"-ийн аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар сарын 01-02-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Спорт цогцолборт явагдаж "Зэвсэгт хүчний аварга"-ууд тодорлоо.
- Тэмцээний олон төрөлтийн чөлөөт хөдөлгөөний төрөлд: Алтан медалийг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчин дэслэгч Б.Энхманлай Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин сургагч ахлагч Т.Хатантөмөр Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин дэслэгч Ч.Ганбаатар
- Дүүжингийн төрөлд: Алтан медалийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин дэслэгч Б.Мэндбаяр Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин дэслэгч Ч.Ганбаатар Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Б.Мөнхнаран
- Суга савлуурын төрөлд: Алтан медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин дэслэгч Ч.Ганбаатар Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчин дэслэгч Б.Энхманлай Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин дэд ахлагч Н.Оргилбат
- Модон моринд харайх төрөлд: Алтан медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Б.Шинэ-Од Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин дэслэгч Б.Мэндбаяр Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчин дэслэгч Б.Энхманлай
- Олон төрөлтийн тэмцээний нийлбэр дүнгээр: Алтан медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин дэслэгч Ч.Ганбаатар Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Б.Шинэ-Од Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчин дэслэгч Б.Энхманлай нар тус тус хүртлээ.
- Сонс эргэлтийн тэмцээнд Алтан медалийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Б.Амарцэнд 220, Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин дэд ахлагч В.Балдорж 168, Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин ахлагч Г.Батзориг 159 удаа тус тус эргэсэн амжилтаар;
- Модон морин дээр малгай тавьж харайх төрөлд Алтан медалийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчин дэд ахлагч А.Биндэрьяа 13, Мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин ахлагч М.Эрхэмбаяр 13, Хүрэл медалийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Д.Отгонбаяр 12 малгай дээгүүр харайсан амжилтаар тус тус хүртлээ.
- Багуудын нэгдсэн дүнгээр: 1 дүгээр байранд хурандаа Б.Баатар захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги Мөнгөн медалийг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дугаар анги, Хүрэл медалийг хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хөөх 168 сонс эргэсэн юмуу, ямар мундаг юм бээээ