Энэ амралтын өдөр Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улс 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдүүлгээ хүргүүлээд байсан ч 13 тамирчнаа оролцуулахаар боллоо. 2017 оны өнгийг тодорхойлох тус тэмцээн IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах бөгөөд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Парисын "Их дуулга"-д өрсөлдөх тамирчид:
-48кг
М. Уранцэцэг /Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүч” спорт хорооны тамирчин МУ-ын гавьяат тамирчин. 2013 оны ДАШТ-ий алтан медальт, 2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
-52кг
Л. Сосорбарам /Баянхонгор аймаг, Монголын жүдо Академийн тамирчин/
-63 кг
Болдын Ганхайч /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, улсын хошой аварга/
Балдоржийн Мөнгөнчимэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин. 2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
+78 кг
Одхүүгийн Жавзмаа /Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хорооны тамирчин. ОУХМ/
Эрдэнэбилэгийн Гандиймаа /Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/
-60кг
Жагваралдоржын Амарболд /Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын “Сүлд” спорт хорооны тамирчин. 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга/
Баяраагийн Амартүвшин / Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин ОУХМ. Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт/
-66кг
Ганболдын Хэрлэн /Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын “Сүлд” спорт хороо, “Женко” клуб, “Шинэбадрах” ХХК-ий тамирчин ОУХМ/
Баттогтохын Эрхэмбаяр / “Увс нуур” дэвжээ/
-73кг
3. Наранхүүгийн Хадбаатар /Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хороо
-81кг
Нямсүрэнгийн Дагвасүрэн /Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХК-ийн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ. 2015 оны Багийн ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Азийн аварга/
-90кг
Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ. 2016 оны Армийн дэлхийн аварга/
Дасгалжуулагч:МУ-ын гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл ( 0 )