Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11,12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулах аж. Түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.
Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагайн харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой аж. Өвлийн наадмын тэмцээн уралдаанд оролцох сонирхолтой иргэд 70108687, 95193734, 98198687, 90218687 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх юм байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд болно. Бид энэ жилийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байна. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд маань гэр бүл рүү чиглэсэн байх болно. Бид олон сонирхолтой хөтөлбөр бүхий наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Наадамд ирсэн иргэд, жуулчид эдгээрийг үзэж, харж, сонирхохоос гадна тэмцээн уралдаанд оролцох боломжтойгоороо онцлогтой. Өвлийн наадам маань энэ бямба гаригийн 12:00 цагт албан ёсоор нээлтээ хийнэ” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
БАС ЮУН НААДАМ БЭ, уул нь зөвхөн зундаа л наадамладаг байсан бол одоо өвөл зунгүй наадамддаг болох нь дээ, бөх морь сураа яах гэж байна, наадмаа хийж л байгаа юм бол бүгдийг нь оруулаач
Утаа, хар тугалганы хоронд хордоод шөнө ч унтаж чадахгүй амьсгал агааргүй орчинд хүмүүс бачимдаж байхад найр наадмаа боль. Гамшгаас салах арга хэмжээ авах талаар ухаанаа уралдуул
ОРШИН СУУГЧДЫНХ НЬ ХООЛОЙ ХОРСООД УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2017 ЯМАР ОЛИГТОЙ ЮМ БАЙХ ВЭ ДЭЭ ХҮҮХЭД БАГАЧУУД НЬ ТУГАЛАГТАЙ ХОРТОЙ АГААРААР АМЬСГАЛААД Л ҮНЭХЭЭР ХҮНД НААДАМ БОЛОХ БАЙЛГҮЙ ХОТЫН ТҮШЭЭДЭД БОЛ НААДМАЛ ЮМ БАЙГАА БИЗ ХОРДОЖ ҮХЭХЭЭ БОЛИЕ ДОО ИЙМ БАЙХАД ГАДНЫХАН Ч ЮУ ГЭЖ ИРЭХ ВЭ ДЭЭ ХОР ҮНЭРТЭЖ УТААНД ЯВАХГЭЭГҮЙ ЮМ БОЛ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ