Бөхчүүдээс нууцаар санал хурааж допингийн шинжилгээ авна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

Монголын үндэсний бөхийн холбоо наадмаас бусад үед бөхчүүдээс "Допингийн шинжилгээ авах" болсонтой холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагтай гэж үзэж байгаа бөхчүүдийг тодруулах зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авч эхэллээ.

2017.2.6-нд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ болон Алдар спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс авсан бол 02-р сарын 07-ны өдөр Ховд дэвжээ, Хилчин спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Их шавь дэвжээний нийт 300 гаруй бөхчүүдээс санал авлаа.Үлдсэн аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн авах болно. 
Харин бөх үзэгчдээс 2017.2.12-нд зохиогдох Их монгол аваргын 140 жилийн ойн барилдаан дээр авна. Та саналаа өгөөрөй.
"Допинггүй монгол бөхийн төлөө"

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top