“Дэлхийн цом”-д Г.Мандахнаран тэргүүтэй 10 бөх хүч үзнэ

2017 оны 02 сарын 10

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн 2 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг буюу Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан улсын багууд оролцох юм.

Манай улсаас 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нарын зэрэг 10 бөх хүч үзэхээр болжээ. Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох тамирчид маргааш Ираныг зорино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top