Н.Төгсцогтын дараачийн өрсөлдөгч мэргэжлийн рингнээ 30 тулааныг хийсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 12

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн рингийг зорисноос хойш долоон тулааныг хийгээд амжсан билээ. Долоон тулаанд бүгдэд нь цэвэр буюу нокаутаар ялсан Н.Төгсцогт найм дахь тулаанаа тун удахгүй хийхээ зарлаад байсан. Тэгвэл түүний өрсөлдөгчөөр энэ удаад Доминикан Улсын Енифел Эстебан Висенте хэмээх 30 настай хашир туршлагатай боксчин тодроод байна.


Мэргэжлийн рингнээ “The Lightning” буюу “Аянга” хочтойгоор тоглодог Доминикан боксчин өмнө нь 35 тулаан хийснээс 30 удаа ялж, 22 удаа нокаутаар өрсөлдөгчөө буулган авсан эр билээ. АНУ-д суурьшин бэлтгэл сургуулилтаа хийдэг Доминикан боксчны хувьд 165 см өндөр манай боксчиноос зургаан насаар ах юм. Н.Төгсцогтын хувьд 173 см өндөр, зургаан насаар дүү учраас хурд, чацаар илүүрхэж тоглох нь гарцаагүй. Гэхдээ мэргэжлийн рингнээ 35 тулаан хийсэн хашир туршлагатай эрийн хувьд тийм ч амар даваа биш. Ирэх гуравдугаар сарын 14-нд болох хоёр боксчны тулаан гол тулаанаар нэрлэгдэж байгаа юм. Энэхүү тулааныг “Fox Sport” суваг шууд дамжуулан үзүүлнэ.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top