Энэ амралтын өдрүүд үргэлжилсэн 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин оролцсон байна. Тус тэмцээний 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодруулжээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон юм. Тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн дөрвөн дээд амжилтыг манай тамирчид эвджээ. Бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч
Х.Хатанбаатар мэдээлэл ирүүлээд байна. Тэрээр Монгол хүүхдүүдийг оюуны спортод хөтлөн оруулж буй хүндтэй нэгэн юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 7 )
Ёстой мундаг шүү,Та нар.Бүгдэд нь амжилт хүсье???
Энэ бол гайхамшиг. Юуны өмнө Хатанбаатар танд баяр хүргэе. Монголын нэрийг дэлхийд гаргаж, хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээтэй, би Монгол хүн шүү , миний монголчууд ийм ухаалаг, оюунлаг, гэгээлэг гэдгийг дэлхийд гайхуулж, бахархах, омогшуулсан олон шавь нараар нь бахархаж байна. Монголын оюунлаг үрс маш олон болох болтугай. Амжилт
bayr hurgii. ene bolomj huuhed burt baigaa mul bagaas ni demjij huuhduuddee hurungu oruulalt hiihiig urialj bna
Монгол хүний оюун ухаан үргэлжид цэцэн цэлмэг байх болтугай хурайййй хурай =D>