Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч нар хуралдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 22

Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын зөвлөгөөн МҮОХ-ы байранд явагдлаа. Азийн Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй болон МХБХ-нд бүртгэлтэй дасгалжуулагч нарын оролцсон уг зөвлөгөөнөөр хөндөгдсөн гол асуудал нь дасгалжуулагчийн боловсрол байлаа. Улс эх орны хөлбөмбөгийн хөгжил шигшээ багийн амжилтаас хамаардаг тул шигшээ багийн тоглогчдыг бага наснаас нь мэргэжлийн хөлбөмбөгчин болгон бэлтгэх өв тэгш мэдлэг чадвартай дасгалжуулагч нар клубуудэд ажиллах ёстой талаар мөн яригдлаа.

 


Талбайн хөлбөмбөг, футзалын эмэгтэйчүүд нийлсэн Монгол улсын есөн насны шигшээ баг бүрдээд байгаа тул шигшээ баг 16 дасгалжуулагчаас бүрдсэн арын албатай боллоо. Тиймээс шигшээ баг болон клубууд, харъяа байгууллагуудын дасгалжуулагч нарын боловсролыг дээшлүүлэх бодлого барьж ажиллаж байна. Ирэх сарын зургаанд Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон “UEFA PRO” зэрэглэлтэй Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс манай эх оронд ирэх юм.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top