Д.Гочоосүрэн ОУХМ-ийн болзол хангаж, эмэгтэй тэшүүрчид уралдаанаа дуусгалаа

2017 оны 02 сарын 22

Япон улсын Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөж буй Монголын эмэгтэй тамирчид уралдаанаа дуусгалаа. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд өрсөлдсөн залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 2:18.25 секундийн амжилттайгаар 16-р байрт оржээ. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний гурван байрыг Японы тамирчид эзлэсэн байна.

Энэ уралдааны дараа болсон эмэгтэчүүдийн 500 метрийн зайд манай 2 тамирчин өрсөлдсөн. Өнгөрсөн сард Казахстанд зохиогдсон Универсиад наадамд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ОУХМ А.Зул 42,22 секундын амжилтаар 14-р байрт орсон байна. Харин Б.Сумъяа 43,72 секундын амжилтаар 15-р байрт бичигджээ. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдсөн юм.

Сонирхуулахад энэ төрөлд эхний 4 байрт орсон тамирчид бүгд 500м-ийн Азийн рекордыг эвдсэн бөгөөд Хятадын тамирчин Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ч медаль хүртэж чадсангүй тохиолдол гарлаа.

Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд өрсөлдсөн спортын мастер Д.Гочоосүрэн 1:17,40 секундийн амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож, ОУХМ-ийн болзол хангалаа. Тэрээр энэ амжилтаараа 19-р байрт оржээ.

Түүнчлэн уг зайд өрсөлдсөн манай тамирчин болох ОУХМ Я.Зоригтбаатар 1:14,90 амжилтаар 17-р байрт оржээ. Энэ төрөлд эхний гурван байрт Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэн, Казахстаны тамирчин 2-р байрт орж, мөн бүгд Азийн рекордыг шинэчилсэн байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(162.243.162.72) 2017 оны 02 сарын 22

uls oron hetsuu bhad yah gej ed nariig ywuulsii.hamgiin suuld orood bhdaa yahawdee.er ni oiriin 2 jild olon ulsiin ymar negen uraldaan temtseeniig ywahiig bolih heregtei.

0  |  0
Top