Учран золгож буй "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 5 малчин "Улсын аварга малчин" цол хүртсэн. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр юм. Улсын аварга малчин Намдагийн Олонбаярын шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн шагнал гардуулах ёслолд тус сумын удирдлагууд, ах дүү төрөл төрөгсөд нь оролцож баяр хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )