Финландын Лахти хотноо насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн цанын ДАШТ эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Манай улсаас таван тамирчин Ж.Дашдондог, Ж.Халиун дасгалжуулагчтай оролцож байгаа юм. Нийтдээ 20 гаруй орны 67 тамирчин уралдсан Эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд манай тамирчин Б.Ачбадрах хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан байна.
Харин түүнтэй хамт энэ төрөлд уралдсан Б.Амарсанаа 19 дүгээр байраар замаа дуусгасан. Манай тамирчин Б.Ачбадрахын хувьд хүрэл медаль зүүснээр 2018 онд БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн Олимпийн наадамд оролцох эрхтэй Монголын анхны тамирчин болж байна. Б.Ачбадрах Японы Саппоро хотийг 2-р сарын 24-нд зорьж, Азийн наадамд 26-нд уралдах хуваарьтай байгаа билээ.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 0 )