Бразилын Фламенго клубт хүчин зүтгэдэг байсан. 32 настай Бразил хаалгач Бруно Фернандо Соуза долоон жилийн дараа шоронгоос суллагдлаа. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 онд Бразил хаалгач хардалтаас болж жирэмсэн эхнэрээ мөчлөн хөнөөж цогцсыг нь өөрийн тэжээдэг “Ротвейлер” үүлдрийн нохойд хаяж өгөн идүүлсэн хэрэгт холбогдож байсан юм. Шүүх хурлын үеэр өөрөө хэргээ хүлээж 22 жилийн ял шүүхээс сонсож байлаа. Улмаар түүний 22 жил гурван сарын ял нь, долоон жил болж торны цаана долоон жилийг өнгөрөөснөөр ийнхүү энгийн амьдралд гарч ирлээ.
Тухайн үед хэргийн газарт түүний эхнэрийн биеийг ноход идэн, хөл болон зарим нэг эд зүйлс нь үлдсэн байдалтай байжээ. Бразил хөлбөмбөгчин маань 2009 оны таван сард Реал Мадридын К.Роналдотой уулзахдаа эхнэрээ жирэмсэн удахгүй төрөх тухай хэлж байсан байна. Тэгвэл саяхан суллагдсан хаалгач эр дахин хөлбөмбөг тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа ч Бразил болон өөр улсуудын зарим нэг багаас санал ирээд байгаа тухай түүний агент хэлжээ. Одоогоор тэдгээр хөлбөмбөгийн багуудын нэрсийг хэлэх боломжгүй бөгөөд хэл амнаас зайлсхийж байгаагаа хэлсэн байна. Ямартай ч жирэмсэн эхнэрээ хөнөөж торны цаана багагүй хугацааг үдсэн хаалгачийг удахгүй ногоон талбайд харж магадгүй байна.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 4 )
Бембег толгойг нь хальт цохиод нам vхээрэй заа, Bye bye
Бембег толгойг цохиод нам vхээсэй
Brazil hvvhnvvd iim l ywdaltai uls daa Tm ch uchiraas ter Brazil zaluu mongol miss ohiniig awch suusan bn. Mongol ohiduud 80% n vneheer vnench l dee
Balai hog be mechlej hun alchihkaad yaahkaaraa garaad irdeg bnaa bas hel bembeg toglono gej bdag, bembegendee buderch uhkenhkeesee