Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Якутын Саха хотод боллоо. Тав дахь удаагийн тэмцээнд 13 орны 166 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.
Хоёр дахь өдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, “Мегастарс” клубийн тамирчин Энхтуяагийн Тэмүүлэн 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний даваанд Ираны Жафар Нуриг 9:8-аар, дараа нь Якутын Артур Константиновыг 12:5-аар, хагас шигшээд Кемеровогийн Кирилл Корнеевийг цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Дагестаны Разамбек Жамаловт оноогоор цэвэр ялагджээ.
Сонирхуулахад, Э.Тэмүүлэн ялсан 18 настай дагестан залуу тэмцээний туршид ганц ч оноо алдалгүй, бүх өрсөлдөгчөө 10:0 буюу онооны илт давуугаар ялсан юм. Тус тэмцээний аваргуудыг 50, мөнгө 30, хүрэл медальтанг 15 мянган рублиэр шагнажээ.
Хоёр дахь өдрийн тэмцээний дүн
55 кг: 1. Георгий Кычкин 2. Петр Копылов 3. Петр Константинов (бүгд ОХУ, Якут), Мухамбет Куатбек (Казахстан)
66 кг: 1. Разамбек Жамалов (ОХУ, Дагестан) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол) 3. Кирилл Корнеев (ОХУ, Кемерово), Нюргустан Брошев (ОХУ, Якут)
84 кг: 1. Аркадий Пагасян (Беларусь) 2. Ованес Мхитарян 3. Мгер Маркосян (хоёул Армен), Максим Толмачев (ОХУ, Якут)
120 кг: 1. Найим Рахе Хасанзаде (Иран) 2. Ованес Магакян (Армен) 3. Нима Басти (Иран), Магомед Ацаев (ОХУ, Чечень)
Сэтгэгдэл ( 0 )